Бидний тухай
Centra – Олон улсын бизнесийг холбох дижитал платформ
Centra.mn нь “Цахарын цагаан сүлд” ХХК-ийн хөгжүүлж буй олон улсын B2B (Business-to-Business) платформ бөгөөд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын дижитал төв зангилаа болох зорилготой.
Бид Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Казахстан, Киргиз зэрэг улсын үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, дистрибьютер, хөрөнгө оруулагч болон худалдааны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг нэг платформ дээр найдвартай холбож, олон улсын худалдааны эхний үе шатуудыг илүү хурдан, илүү хялбар, илүү итгэлтэй болгоход чиглэн ажилладаг.
Centra нь бараа бүтээгдэхүүн худалдаалах цахим дэлгүүр биш. Харин бизнесүүдийн хооронд урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг дижитал бизнес экосистем юм.
2026 оны 6-р сарын 29-ний өдрөөс эхлэн Цахарын цагаан сүлд ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын (МҮХАҮТ) жинхэнэ гишүүнээр элссэн. Энэхүү гишүүнчлэл нь компанийн Монгол улс дахь хууль эрх зүйн бүртгэл, ил тод байдал, худалдааны байгууллагын хүлээн зөвшөөрөгдсөн статусыг баталгаажуулсан албан ёсны гэрчилгээгээр нотлогддог.
Алсын хараа
Зүүн Хойд Ази болон Евразийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тэргүүлэх дижитал төв болох.
Эрхэм зорилго
Монголын үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч аж ахуйн нэгжүүдийг олон улсын баталгаажсан үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчтай шууд холбож, хил дамнасан худалдааг илүү хүртээмжтэй, ил тод, үр ашигтай болгоход дэмжлэг үзүүлэх.
Бид юу хийдэг вэ?
Centra.mn нь бизнесүүдийн олон улсын хамтын ажиллагааг дараах үндсэн үйлчилгээгээр дэмждэг.
Баталгаажсан үйлдвэрлэгч хайх
Монголын компаниуд БНХАУ, ОХУ болон бусад улсын үйлдвэрлэгчтэй шууд холбогдож, найдвартай түншээ сонгох боломжтой.
Баталгаажсан ханган нийлүүлэгч хайх
Импортлогч байгууллагууд олон улсын шалгуур хангасан ханган нийлүүлэгчийг хайж, харьцуулан сонгоно.
RFQ (Request for Quotation) — Үнийн санал авах хүсэлт
Нэг хүсэлтээр олон үйлдвэрлэгчээс үнийн санал авч, үнэ, чанар, хүчин чадал, нийлүүлэх хугацааг харьцуулан хамгийн тохиромжтой түншээ сонгох боломжтой.
Investor Matching
Өсөлт, өргөжилт, хамтын ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулагч болон стратегийн түншүүдтэй холбодог.
International Trade Services
Centra нь худалдааны үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж худалдан авалт болон бизнесийн өргөжилтийн үйл ажиллагаанд нь мэргэжлийн баг хамт олон, байгууллагын үйлчилгээнээс сонгож үйлчлүүлэх боломжийг бий болгоно. Үүнд:
- Логистик
- Гаалийн бүрдүүлэлт
- Экспорт, импортын зөвлөх үйлчилгээ
- Худалдааны санхүүжилт
- Орчуулгын үйлчилгээ
- Хууль, гэрээний зөвлөх үйлчилгээ
Бид юу хийдэггүй вэ?
Centra.mn нь бизнесүүдийг хооронд нь холбох дижитал платформ бөгөөд худалдааны хэлцлийн тал биш юм. Иймээс бид:
- бараа бүтээгдэхүүн худалдаалдаггүй;
- бараа бүтээгдэхүүний өмчлөгч биш;
- барааны төлбөр хүлээн авдаггүй;
- худалдан авагч болон нийлүүлэгчийн өмнөөс гэрээ байгуулдаггүй;
- худалдааны хэлцлийн нэг тал болж оролцдоггүй.
Эцсийн гэрээ, төлбөр тооцоо болон бараа нийлүүлэлт нь зөвхөн талуудын хооронд шууд хийгддэг.
Яагаад Монголоос эхэлсэн бэ?
Монгол Улс нь дэлхийн хоёр том эдийн засаг болох БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг стратегийн байршилтай бөгөөд Евразийн бүс нутгийн худалдааны чухал гарц юм.
Үүнээс гадна Казахстан, Киргиз болон Төв Азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж байна.
Centra.mn нь энэхүү газарзүйн давуу талаа ашиглан бүс нутгийн бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дижитал төв болгон хөгжих зорилготой.
Хэн Centra-д нэгдэх боломжтой вэ?
Centra платформ нь дараах байгууллагуудад нээлттэй.
- Үйлдвэрлэгчид
- Импортлогчид
- Экспортлогчид
- Бөөний худалдааны компаниуд
- Дистрибьютерүүд
- Хөрөнгө оруулагчид
- Логистикийн компаниуд
- Санхүүгийн байгууллагууд
- Худалдааны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид
Үйл ажиллагааны хамрах хүрээ
Одоогийн байдлаар
- Монгол
- БНХАУ
- ОХУ
- Казахстан
Цаашид өргөжүүлэх зорилтот улс орон, зах зээлүүд
- Киргизстан
- Зүүн Өмнөд Азийн орнууд
Монголын эдийн засагт үзүүлэх үнэ цэнэ
Centra.mn нь дараах чиглэлээр бодит үнэ цэнийг бий болгоно.
- Экспортын боломжийг нэмэгдүүлэх;
- Импортын нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох;
- Үйлдвэрлэгч болон худалдан авагчийг шууд холбох;
- Зуучлалын шат дамжлагыг бууруулах;
- Жижиг, дунд үйлдвэрүүдийг олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх;
- Хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх;
- Бүс нутгийн худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Centra.mn-ийн үнэ цэнэ
Connect. Verify. Trade. Grow.
Centra.mn нь бизнесүүдийг зөвхөн хооронд нь холбох бус, найдвартай түнштэй болох, шинэ зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хэмжээнд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Бидний зорилго бол Монгол Улсыг олон улсын худалдааны шинэ дижитал гарц болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.
Холбоо барих
Цахарын цагаан сүлд ХХК
tsagaansuld.llc@gmail.com
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. © Centra.mn / Цахарын цагаан сүлд ХХК.